Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Алтан өв” бий биелгээний гуравдугаар наадам зохион байгууллаа


Densmaa 2019-04-30 11:04

ардын авьяастнуудын төлөөлөл 1000 гаруй бий биелээч бүжиглэсэн нь энэ удаагийн наадмын бас нэгэн онцлог, бахархал байлаа.

     Ховд аймагт “Алтан өв” бий биелгээний гуравдугаар наадам  зохион байгууллаа. Наадмыг гоцлол болон хамтлаг бүжиг гэсэн хоёр төрлөөр явуулсан бөгөөд нийт 70 гоцлол бүжигчин, 30 гаруй хамтлаг бүжигчин оролцож, захчин, мянгад, торгууд, урианхай, дөрвөд зэрэг ойрад угсаатны язгуур бий биелгээ бүжиглэж, өв соёлоо сурталчлав. Үүний дараагаар тус наадмын оролцогчид нь соёлын өв тээгч, ардын авьяастнуудын төлөөлөл 1000 гаруй бий биелээчтэй хамтран олон үндэстэн угсаатны хувцас хэрэглэл, гоёл зүйсгэлээ өмсөж, аймгийн төв талбайд нэгэн зэрэг бий биелгээ бүжиглэсэн нь энэ удаагийн наадмын бас нэгэн онцлог, бахархал байлаа. Ховд аймгийн 17 суманд алтайн урианхай, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, халх, хошууд, казах, тува зэрэг 10 гаруй угсаатны бүлгүүд аж төрж байна. Эдгээр нь өөрийн гэсэн нутгийн аялгуу, зан заншил, түүх соёлын өвөрмөц онцлогтой билээ.

Үзсэн: 1331

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна