Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Бүс ба зам”


Densmaa 2019-04-29 11:04

Далайд гарцгүй орнуудыг манай бүтээн байгуулж буй дэд бүтцийг ашиглан Зүүн хойд Азийн том зах зээлд холбогдохыг уриалж байна гэсэн юм.

     БНХАУ-ын Бээжин хотод болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож үг хэллээ. Тэрээр “Бидний хувьд өөрсдийн хүчээр дэд бүтэц байгуулах нь хоёр хүн тутамд нэг км.кв газар нутаг ногддог буюу дэлхийд хамгийн сийрэг нягтралтай улсын хувьд томоохон сорилт юм. Гадаад орчны хувьд бүс нутгийн улсуудтай эдийн засгаар холбогдох чиглэлээр хамтран ажиллахаар ойлголцолд хүрч, зарим улстай тодорхой гэрээ, хэлцлүүд байгуулсан. Үүний нэг тодорхой жишээ нь, Орос, Хятад хоёр хөрштэйгөө хамтран хэрэгжүүлэх “Гурван улсын эдийн засгийн коридор” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр миний бие ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Зиньпин нартай өнгөрсөн онд болсон гурван улсын тэргүүн нарын дөрөв дэх уулзалтын үеэр тохиролцсон болно” гээд Далайд гарцгүй орны хувьд транзит тээвэр нь өрсөлдөх чадварт нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг байдаг. Далайд гарцгүй орнуудыг манай бүтээн байгуулж буй дэд бүтцийг ашиглан Зүүн хойд Азийн том зах зээлд холбогдохыг уриалж байна гэсэн юм. Ерөнхийлөгч Баттулга “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагаанд оролцохдоо хоёр санал дэвшүүлсэн. Нэгдүгээрт, НҮБ болон түүний системийн байгууллагуудаас “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын хэрэгжилтийг бүс нутгийн түвшинд тогтмол гаргаж, хэрэгжилтийг сайжруулахад анхаарах. Хоёрдугаарт, “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх, уг саналыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой асуудлыг зохицуулах үүрэг бүхий байгууллагыг Улаанбаатар хотноо байгуулах санал гаргав.

Үзсэн: 1525

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна