Туршилтын тээвэр явуулна
Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцон, айлчлалын хүрээнд тус улсын Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цаофэйдянь далайн боомтын ажилтай танилцахаас гадна цаашдын хамтын ажиллагаатай уялдаатай болохыг цохон тэмдэглэв. Мөн Төрийн тэргүүн 70 улсын 110 гаруй боомттой холбогддог энэ боомтоор Монголын нүүрсийг гадаад зах зээлд гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлж, ирэх тавдугаар сард багтаан туршилтын тээвэр явуулах гэж буйг хэлээд, энэ хүрээнд ярилцлаа.
Үзсэн: 1175
Tweet