Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний Олон улсын хоёрдугаар хурал Истанбул хотноо эхэллээ
цаашид 5000 гаруй жилийн түүхтэй Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэг, туршлагаас харилцан суралцах, эмч мэргэжилтэн солилцох зэргээр хамтран ажиллах боломжтой болохыг хэллээ
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Эрүүл мэндийн яам болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хамтран зохион байгуулж буй Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний Олон улсын хоёрдугаар хурал Истанбул хотноо эхэллээ. Энэ удаагийн хуралд 40 гаруй улс орны нийт 2000 орчим төлөөлөгч оролцож байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Турк Улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Коча-тай албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов. Уулзалтын эхэнд сайд Фахреттин Коча хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНТУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн дагуу хөгжиж ирснийг танилцуулж, цаашид хоёр улсын ЭМЯ-д хоорондын ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хоёр улсын ЭМЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулахыг дэмжиж байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ цаашид 5000 гаруй жилийн түүхтэй Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэг, туршлагаас харилцан суралцах, эмч мэргэжилтэн солилцох зэргээр хамтран ажиллах боломжтой болохыг хэллээ.
Үзсэн: 1497
Tweet