“Токио-2020” зуны олимпын наадамд цэц мэргэнээ сорих эрхтэй боллоо
Тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд спортын мастер Цолмонбаатарын Анударь 578 оноо авснаар "Токио-2020" зуны олимпын наадамд орох эрхээ авлаа
Буудлагын спортын дэлхийн цомын цуврал тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болж байна. Тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд спортын мастер Цолмонбаатарын Анударь 578 оноо авснаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолын болзол ханган, “Токио-2020” зуны олимпын наадамд цэц мэргэнээ сорих эрхтэй боллоо. Монголын баг тамирчдаас “Токио-2020” олимпын наадамд оролцох анхны эрхийг ийнхүү Ц.Анударь авч байгаа юм. Тэрбээр 22 настай, олон улсын тэмцээний өсвөрийн болон залуучуудын ангилалд амжилтаа ахиулсаар, 2017 оноос насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох болжээ.
Үзсэн: 1266
Tweet