Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Яруу найргийн уншлагыг жазз хөгжмийн аялгуугаар хөглөв


Densmaa 2019-04-25 12:04

АНУ-ын ЭСЯ, Монголын Соёл, Яруу найргийн Академи хамтран Америкийн Яруу найраг болон Жазз хөгжмийн Сарыг тэмдэглэлээ

      Америкийн Яруу найргийн акедемиас 1996 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарыг Үндэсний яруу найргийн сар хэмээн зарлаж тогтмол тэмдэглэж ирсэн бөгөөд эдүгээ тус улсад хамгийн өргөн хүрээнд тэмдэглэдэг утга зохиолын баяр болон өргөжин хөгжсөн байна.  Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын ЭСЯ, Монголын Соёл, Яруу найргийн Академи хамтран Америкийн Яруу найраг болон Жазз хөгжмийн Сарыг тэмдэглэлээ. Энэхүү арга хэмжээнд АНУ-ын Элчин сайд Майкл Клечески, Монголын Соёл, Яруу найргийн Академийн ерөнхийлөгч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, нэрт яруу найрагч Д.Урианхай тэргүүт Монголын яруу найрагчид, орчуулагчид, утга соёлын нэрт зүтгэлтнүүд, залуу шүлэгчид, утга зохиолын ангийн оюутнууд оролцож, өөрсдийн хамгийн дуртай хүндэлж явдаг яруу найрагчдын бүтээлүүдээс англи, монгол хэл дээр уншсан байна. Монголын Соёл, Яруу найргийн Академийн хувьд 2010, 2011 онуудад "Америкийн яруу найраг" хэмээх хоёр боть номыг АНУ-ын элчин сайдын яамтай хамтран эрхлэн хэвлүүлж, яруу найрагт дуртай уншигчдын хүртээл болгосон. Энэ удаагийн уншлагад дээрх хоёр боть номд орсон шүлгүүдээс болон тухайн үед орчуулж бэлтгээд зохиогчийн эрхийн улмаас номуудад оруулж чадаагүй орчуулгуудыг, мөн шинээр орчуулсан шүлгүүдийг уншиж сонордуулжээ. Тухайлбал, Америкийн алдартай яруу найрагч Элизабет Вышопийн шүлгээс Д.Урианхай,Иосиф Бродскийн шүлгээс Г.Мэнд-Ооёо нар уншиж, яруу найргийн уншлагыг жазз хөгжмийн хамтлагийн аялгуугаар хөглөсөн байна. 

Үзсэн: 1184

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна