“Монголын өвийн өдөр” соёлын ажлыг Дэлхийн банкны төв байранд зохион байгуулав
Цаашид бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд борлуулах зорилгоор АНУ-ын ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай холбоо тогтоож, харилцан туршлага судлав
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Дэлхийн банк болон “Олон улсын худалдааны төв” ТББ-тай хамтран “Монголын өвийн өдөр” соёлын ажлыг Дэлхийн банкны төв байранд зохион байгуулав. Энэ үеэр хүрэлцэн ирсэн зочдод зориулан Монголын үндэсний урлагийн үзүүлбэрийг толилуулж, соёл уламжлал, ёс заншлаа сурталчлан таниулсны зэрэгцээ Монголын ноос, ноолуур, арьс шир, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Говь”, “Гоёо”, “Алтай кашмер”, “Glamour”, “Mogol” “Хос Аз”, “Марал”, “Хур”, “Moncream”, “Mонос”, “ТЭСО”, “Хаадын гэр” зэрэг компани өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулав. Монголын компаниуд цаашид бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд борлуулах зорилгоор АНУ-ын ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай холбоо тогтоож, харилцан туршлага судалсан юм. Дэлхийн банкны байранд ирэх сарын 16-наас 7 дугаар сар хүртэл “Урлагаар шинэчлэхүй-Монголын өв, соёлыг сурталчлан таниулах зураг, уран бүтээлийн үзэсгэлэн” болох бөгөөд энэ үеэр Монголын уран зургийн бүтээлүүдийг олон нийтэд толилуулах аж.
Үзсэн: 1135
Tweet