Говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг илрүүлжээ
Гадрозаврын төрөл зүйлд хамаарах уг үлэг гүрвэл 90 сая жилийн өмнө Монголын говьд амьдарч байсан аж.
Монголын палеонтологич эрдэмтэд говиос үлэг гүрвэлийн урьд өмнө шинжлэх ухаанд мэдэгдээгүй төрөл зүйлийг илрүүлжээ. Гадрозаврын төрөл зүйлд хамаарах уг үлэг гүрвэл 90 сая жилийн өмнө Монголын говьд амьдарч байсан аж. Гадрозаврын төрлийн үлэг гүрвэлийн бүлгийг “Нугасан хошуут үлэг гүрвэлийн бүлэг” гэж нэрлэх нь ч байдаг бөгөөд бусад үлэг гүрвэлээс харьцангуй цөөн төрөл зүйл илэрсэн, бага судлагдсан байсан бол сүүлийн жилүүдэд олон шинэ зүйл олдож байгаа гэнэ. Доктор Х.Цогтбаатарын өгүүлснээр бол, Монголын говиос олдсон шинэ зүйл нь урьд өмнө нь илэрсэн “Hadrosauridae”-гаас анатомийн хувьд ялгаатай ч маш олон талаар төстэй болохыг эрдэмтэд тогтоосон байна. “
Үзсэн: 1421
Tweet