Трампын айлчлал сумо бөхийн хаврын башётой давхцах юм
Тавдугаар сарын 26-нд тэмцээний сүүлийн өдрийн барилдаан болж, түрүүлсэн бөхөд шагнал гардуулах ёслол болно.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын сүүлчээр Япон улсад айлчлах үеэрээ сумо бөхийн тэмцээн үзэхээр төлөвлөж байгаа тухай Киодо агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, Японы сумо бөхийн холбоо одоо зохих бэлтгэлийг хийж байгаа аж. Тавдугаар сарын 26-нд эхлэх Трампын айлчлал сумо бөхийн хаврын башётой давхцах юм. Тавдугаар сарын 26-нд тэмцээний сүүлийн өдрийн барилдаан болж, түрүүлсэн бөхөд шагнал гардуулах ёслол болно. Одоогийн байдлаар Японд ёкозуна буюу сүмо бөхийн аварга цолтой хоёр бөх барилдаж байгаа нь Монголын бөхчүүд болох Хакухо М.Даваажаргал, Какурю М.Ананд нар юм.
Үзсэн: 1339
Tweet