Япон эмнэлэг зургаадугаар сард ашиглалтанд орно
Тус эмнэлэг нь жилдээ амбулаторийн үзлэгийг 180.000 хүнд үзүүлэх бөгөөд 4300 хүн хэвтүүлэн эмчлүүлэх боломжтой юм.
Японы буцалтгүй тусламжаар АШУҮИС-д сургалтын зориулалтаар эмнэлэг барьж байгаа. Тус эмнэлэг зургаадугаар сард ашиглалтад орох юм. Үүнтэй холбогдуулан Японоос улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаокаг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр хоёр тал Япон мeнeжмeнтээр ажиллах тус эмнэлгийн захирлаар энэ чиглэлийн мэдлэг мэдээлэлтэй Японы эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай ойлголттой, Япон хүмүүстэй харилцаж сурсан байдлыг эмнэлгийн даргыг томилохдоо харгалзан үзэх талаар зөвлөлдсөн байна. Энэ нь япон стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээгээр монголын ард иргэдэд үзүүлэхэд ач холбогдолтойг Элчин сайд М.Такаока хэлжээ. Тус эмнэлэг нь жилдээ амбулаторийн үзлэгийг 180.000 хүнд үзүүлэх бөгөөд 4300 хүн хэвтүүлэн эмчлүүлэх боломжтой юм. Түүнчлэн 2060 хүнд мэс ажилбар хийх, 150 резидент эмч ажиллуулах аж.
Үзсэн: 1074
Tweet
amkrjqzhmp
09 Nov 2020 11:42:05
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?