Монгол тарвагыг нутагшуулах ажлыг амжилттай хийжээ
Завхан аймгийн Дөрвөлжин сумын хэмжээнд монгол тарваганы тоо толгой, тархац нутгийн хэмжээ багасаж устах аюулд орж болзошгүй байгаа тул хамгаалах зайлшгүй шаардлага гарчээ
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Туулайт уул орчмын биологийн олон янз байдлыг хамгаалах, монгол тарвагыг нутагшуулах ажлыг амжилттай хийжээ. Хөтөлбөрийн хүрээнд Туулайт уул орчмын уулсын биологийн олон янз байдлыг хамгаалах, судлах чиглэлээр хэд хэдэн ажил хийсний нэг нь монгол тарвага сэлгэн нутагшуулах ажил байв. Дөрвөлжин сумын хэмжээнд монгол тарваганы тоо толгой, тархац нутгийн хэмжээ багасаж устах аюулд орж болзошгүй байгаа тул хамгаалах зайлшгүй шаардлага гарчээ. Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ТББ-ынхан хулгайн анд өртөх магадлалтай, зам дагуу болон бусдаасаа тасарсан өсөх боломж бага популяцууд болох нийт хоёроос гурван насны найман ширхэг буюу таван эм, гурван эр тарвагыг Туулайт уул орчимд байсан дөрвөн популяцтай нийлүүлэн тавьжээ. Тус газарт автомат камер суурилуулан судалгааны ажлыг хийсэн бөгөөд намар нь хоёр бүл болон ичсэн байна.
Үзсэн: 1608
Tweet