Улсын Тариаланчдын зөвлөгөөн
Манай Засгийн газрын бодлогод экспортын баримжаатай газар тариаланг хөгжүүлэх чиглэлийг баримталж байна.
Улсын Тариаланчдын зөвлөгөөн Улаанбаатар хотноо болов. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, хэлэхдээ, “Өнөөдөр манай хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 10 гаруйхан хувийг эзэлж байгаа хэдий ч бид тариалангийн салбарын боломжит нөөцөө шинжлэх ухааны үндэслэлтэй ашиглаж, цаашид хоёр хөршийн 1.4 тэрбум хүн амын хүнсний хэрэглээний тодорхой хувийг хангах өргөн боломж, давуу тал бидэнд байна” гэсэн юм. Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх зорилт дэвшүүлсний үр дүнд тариалангийн эргэлтийн талбайг 905,0 мянган га-д хүргэж, улаан буудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн, хүнсний ногоогоор 43-47 хувиар хангаж байна. Манай Засгийн газрын бодлогод экспортын баримжаатай газар тариаланг хөгжүүлэх чиглэлийг баримталж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон сортуудыг гаргах, чийгийн алдагдлыг бууруулах дэвшилтэт технологийг нутагшуулахад салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд, тариаланчид хамтран ажиллаж байна.
Үзсэн: 1197
Tweet