Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Шар цавын үлэг гүрвэлийн мөр


Densmaa 2019-04-09 11:04

Нэг дор маш олон төрлийн үлэг гүрвэл явж өнгөрсөн мөр нь тухайн бүс нутагт хадгалагдан үлдсэн

    Өмнөговь аймгийн нутгаар аялахыг хүссэн хүмүүсийн заавал үзэх ёстой газрын нэг нь Шар цавын үлэг гүрвэлийн мөр билээ. Уг ховор олдвор бүхий газар нь Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт байдаг. 1995 онд Монгол-Японы судалгааны баг нээсэн юм. Дэлхий дээр олддог бусад мөрт газраас маш их онцлогтой гэж судлаачид үзсэн байна. Учир нь нэг дор маш олон төрлийн үлэг гүрвэл явж өнгөрсөн мөр нь тухайн бүс нутагт хадгалагдан үлдсэн. Түүгээр ч барахгүй мөр бүхий үе давхаргаас тун холгүй үлэг гүрвэлийн чулуужсан яс олдсон юм. Тус газраас хэмжээгээрээ дэлхийд гуравт орох, Монголд анхных гэж болох хамгийн том үлэг гүрвэлийн мөрийг олсон бөгөөд уг мөр нь уртаашаа нэг метр 10 орчим см ажээ. Үүнийг аварга өвсөн идэшт гүрвэл зауроподын бүлэгт багтах амьтны мөр гэж тогтоосон. Зауроподын бүлэгт хамрагдах амьтад том 30-40 тонн жинтэй, урт нь 20-30 метр ч хүрдэг гэж үздэг. Шар цавын үлэг гүрвэлийн мөр бүхий энэхүү газрыг "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн санхүүжилтээр аялал жуулчлалыг хөгжүүлэхээр  хамгаалалтын байгууламжуудыг бариад байна.

 

Үзсэн: 1505

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна