“Өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар наадам”-ын Гран при шагналын эзэд тодорлоо.
МУГЗ Ч.Сангидорж агсан “Ардын дууны 33 найруулга”-ыг бүтээсэн нь хаан хөгжим гэгдэх төгөлдөр хуураар дамжуулан ардын дууны сайхан аялгууг дэлхий дахинд түгээжээ
МУУГЗ, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн 80 насны ойд зориулсан “Өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар наадам”-ын Гран при шагналын эзэд тодорлоо. МУГЗ Ч.Сангидорж агсан “Ардын дууны 33 найруулга”-ыг бүтээсэн нь хаан хөгжим гэгдэх төгөлдөр хуураар дамжуулан ардын дууны сайхан аялгууг дэлхий дахинд түгээх, сурталчлах боломж олгосноос гадна төгөлдөр хуур суралцагч хүүхэд залууст өв соёлоо дээдлэх, ардын дууныхаа сайхан аялгууг бишрэн монгол хүн болон төлөвших зэрэг хүмүүжил, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой өв болсон гэж үздэг. Ч.Сангидорж агсны охин төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн зохион байгуулсан тус наадамд 2-4 дүгээр ангийн сурагчид оролцсоноос A, B, C гэсэн хэсэгт хуваан шилдгүүдийг тодрууллаа. Нэгдүгээр байранд А ангилалд 4а ангийн сурагч Г.Анар, В ангилалд 3а ангийн сурагч Т.Оюу, С ангилалд 2а ангийн сурагч Н.Саруул нар шалгарав.
Үзсэн: 1177
Tweet