Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

“ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ”


Densmaa 2019-04-03 11:04

150 орчим үйлдвэр эрхлэгч, 50 гаруй төрийн байгууллага бүтээгдэхүүнээ танилцуулж байна

      Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, тэдгээрийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгон худалдан авах бодлого баримтлахаар тогтсон. Энэ бодлогын хүрээнд 150 орчим үйлдвэр эрхлэгчид, 50 гаруй төрийн байгууллага бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэсгэлэнг үзэж, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын ажилтан албан хаагч, иргэдэд хандаж хэлэхдээ “Засгийн газар дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг хүндрэлээс гарах, ажлын байр нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны байдлаар 15.7 их наяд төгрөгт хүрч, 21 хувиар өссөн бол оны эхний 2 сарын байдлаар мөн 20.0 орчим хувийн өсөлттэй гарч эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулсаар байна” гэлээ.

Үзсэн: 1040

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна