Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Худалдааны сайд Жун Шаньтай уулзав.


Densmaa 2019-04-03 11:04

Уулзалтаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцов

      Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд, тус улсын Худалдааны сайд Жун Шаньтай уулзав. Уулзалтаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Д.Цогтбаатар сайд “БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх төрийн айлчлалын бэлтгэлийг хангах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах зорилготой юм. Энэ жилийн хувьд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн  байгуулсны 25 жилийн ой тус тус тохиож байна. Бидний найрамдалт харилцааны түүх БНХАУ-тай нас чацуу. Шинэ Хятад улс байгуулагдахад хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн таван орны нэг нь Монгол. Манай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүрэн утгаараа амжилттай хөгжих ёстой” хэмээв.  Мөн “Хөгжлийн зам” Үндэсний хөтөлбөрийг “Бүс ба зам” санаачлагатай уялдуулах тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах, БНХАУ-ын зүгээс олгож буй буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, БНХАУ-д зохиож буй олон улсын үзэсгэлэн яармагт Монголын аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулах, шаардлагатай хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.

Үзсэн: 1534

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна