Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсөл


Densmaa 2019-03-26 11:03

Зорилго нь хонины ноосыг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох юм.

    Монгол, Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн багийнхан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багт “Хонь хяргах, угаах загвар төв” байгуулж, “Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-өөр гар үйлдвэрлэл эрхлэгчдийг чадваржуулах, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдыг хонь хяргах төхөөрөмжтэй харьцаж сургах цуврал сургалтыг хийж байна. Төслийн багийн ахлагч Рольф Шпайт, “Манайх Монголын Ноос үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ноосон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг сайжруулах талаар хамтран ажиллаж ирлээ. Зорилго нь хонины ноосыг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох юм. Ингэснээр орон нутагт ажлын байр бий болж, малчдын орлогыг нэмэгдүүлнэ. Мөн монголчууд малаас гарах түүхий эдээ хаягдалгүйгээр боловсруулж, нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд гаргах, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэдгээрийн нэр төрлийг олшруулах боломжтой” гэлээ.

 

Үзсэн: 1187

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (100)