Мягмар, 5-р сар 6, 2025 06:37:03
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 05-05-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Ирэх наймдугаар сарын 10-12-ны өдрүүдэд “Уяхан замбуутивийн наран” ардын урлагийн наадам болно


Densmaa 2019-03-19 11:03

Наадамд 3000 уртын дууч, хуурчид оролцоно

     Дундговь аймгийн Говь-Угтаал  сумын нутагт орших алдарт Их Газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт  хэдэн жилийн өмнө   нутгийн хэсэг уран бүтээлчдийн санаачлагаар Монголын анхны задгай театр байгуулсан юм.  Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын  нэрэмжит энэхүү театрт  зуны дэлгэр цагаар  “Туурайн төвөргөөн” олон улсын хөгжмийн наадам, өсвөрийн болон насанд хүрэгчдийн уртын дууны олон улсын уралдаан зохион байгуулдаг. Тэгвэл ирэх наймдугаар сарын 10-12-ны өдрүүдэд энд  “Уяхан замбуутивийн наран”   ардын урлагийн наадам болно. Наадамд 3000 уртын дууч, хуурчид оролцоно  гэсэн товтой байна. Дашрамд сонирхуулахад энэхүү байгалийн задгай театрийн  тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь 9 метр бөгөөд газраас дээш 1 метр 40 см өндөр. Тайзны урд хэсэгт үзэгчдийн зориулалт бүхий талбайг засаж дээр нь асар байрлуулсан. Мөн 2006 онд тус задгай театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож, “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны үгийг сийлэн мөнхөлжээ.

Үзсэн: 1492

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: