Монголын цэнхэр дуулгатан
НҮБ-ын зохицуулагч хатагтай Хироко Хирокиро, "Энэ бүс нутагт Монголын Энхийг сахиулагчид байгаа болохоор нутгийн иргэд төдийгүй НҮБ-ын алба хаагчид сэтгэл амгалан ажиллаж, амьдардаг”
НҮБ-ын мандат дор 2012 оноос хойш үүрэг гүйцэтгэж байгаа монголын цэнхэр дуулгатан Дэлхийн хамгийн халуун хүнд нөхцөл болох Африкийн БНӨСУлсад алба хааж байгаа цэргийн бие бүрэлдэхүүнтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзаад ирлээ. Хурандаа Д.Жавхланбаяр захирагчтай наймдугаар ээлжийн цэргүүд Бентю хотод үүрэг гүйцэтгэж 114 мянган дүрвэгч байрладаг хуаранг хамгаалж байна. Хилийн маргаантай Абей мужтай хиллэж газрын тосны гол орд газар байдаг тус хотод гадаад дотоодын дүрвэгсэд ихээр байрладаг. Манай алба хаагчид дүрвэгсдэд НҮБ-ын хоол хүнс эмнэлгийн тусламжийг хүргэх үндсэн үүргээс гадна дунд сургуулийн засвар шинэчлэлийн төслүүд хэрэгжүүлсэн нь нутгийн иргэдийн талархал итгэл найдварыг төрүүлж, амьдрал бэлэглэсэн сайхан үйлс болжээ гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхсан НҮБ-ын зохицуулагч хатагтай Хироко Хирокиро, "Энэ бүс нутагт Монголын Энхийг сахиулагчид байгаа болохоор нутгийн иргэд төдийгүй НҮБ-ын алба хаагчид сэтгэл амгалан ажиллаж, амьдардаг” гэдгийг монголын ард түмэнд уламжлахыг хүслээ.
Монгол цэргүүд дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах болсноос хойш 20 орчим жил өнгөрсөн байна. Манай улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хувьд анхны томоохон ажиллагаа "Иракийн Эрх чөлөө" ажиллагаа байсан бол тэр цагаас өнөөдрийг хүртэл монгол цэргийн ур чадвар, авхаалж самбааг дэлхий үнэлдэг болоод байна.
Үзсэн: 1534
Tweet