“Монголын өдрүүд Хойд Америкт”
АНУ-ын Вашингтон ДС дэх Дэлхийн банкны үндсэн цогцолборт “Монголд үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаа болно
“Монголын өдрүүд Хойд Америкт” үзэсгэлэн худалдаа, бизнес форум АНУ-ын Вашингтон ДС болон Канадын Торонто хотноо дөрөвдүгээр сарын 23-нд эхэлнэ. “Экспорт-олон улсын худалдааны төв” ТББ-ын зохион байгуулж буй “Монголын өдрүүд”-ийн хүрээнд, АНУ-ын Вашингтон ДС дэх Дэлхийн банкны үндсэн цогцолборт “Монголд үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаа, бизнес форум, Монголын язгуур урлагийн тоглолт, загварын шоу, “Урлагаар шинэчлэхүй” Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн гарах юм. Энэхүү өдөрлөг нь соёл урлаг, ёс заншил, үйлдвэрлэл технологи, бизнес эрхлэлт гэсэн өргөн хүрээнд улс орноо танилцуулах, сурталчлах, нүүдэлчин соёл уламжлал арга ухаан шингэсэн байгалийн гаралтай, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд дэлгэн хэрэглэгчдийн хүртээл болгох зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.
Үзсэн: 1211
Tweet