Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Орон нутгийн бизнес эрхлэгчид Европын холбоонд бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой


Densmaa 2019-03-14 11:03

Зургаан аймгийн бизнес эрхлэгчдэд зориулсан “Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд гарах боломж” сэдэвт уулзалт хийлээ.

“Глоб интернэшнл төв”-өөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих” төслийн хүрээнд зургаан аймгийн бизнес эрхлэгчдэд зориулсан “Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд гарах боломж” сэдэвт уулзалт хийлээ. Уг уулзалт нь орон нутгийн бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Европын зах зээлд гаргах буюу экспортлох боломж, гарцын талаар мэдээлэл зорилготой юм. “GSP+” буюу Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий систем гэдэг нь худалдааны хэлэлцээр юм. Энэхүү системийн дагуу 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбооны ерөнхий системд багтсан есөн оронд экспортлоход татваргүй болон татварын хөнгөлөлт эдлэх юм. Тухайлбал, Монгол Улс нь сүлжмэл хувцас, түүний тоног төхөрөөмж, адууны боловсруулсан шир, элгэн хувцас, ямааны ноолуур зэргийг Испани, Чех, Франц, Их Британи, Польш, Унгар зэрэг оронд экспортлоход татваргүй. Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий систем нь бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, 500 гаруй сая хэрэглэгчтэй тул том зах зээлд бараагаа нийлүүлэх,  дэлхийн экспорт, импортын 16 хувийг дангаараа эзэлдэг давуу талтай юм. 

Үзсэн: 1537

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна