Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад худалдааны бараа эргэлт өсчээ


Densmaa 2019-03-13 10:03

аалийн ерөнхий газраас мэдээлж буйгаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 1931.1 сая ам.долларт хүрээд байна.

       Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4 хувиар өсчээ. Экспорт импортоос давамгайлж, зөрүү нь 256.1 сая ам.доллараар эерэг гарсан байна. Манай улс он гарсаар дэлхийн 111 улстай худалдаа хийснээс 47 улсад бараагаа экспортлож, 109 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт  135.6 сая ам.доллараар, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 123.5 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 7.1 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувь буюу нийт экспортын 74.3 хувийг эзлэж байна.

Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байна.

Үзсэн: 1163

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна