Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих талаар хэлэлцэж байна


Densmaa 2019-03-13 10:03

"Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл"-ийн дэд бүтцийн хүртээмжийн талаар нийслэл хотноо хэлэлцэж байна.

         ХНХЯ-аас зохион байгуулж байгаа энэхүү хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдарч, ажиллах нөхцөл байдлыг сайжруулж өөрчлөх, тэдэнд хүртээмжтэй орчинг бүрдүүлэх замаар амьдрах эрхийг эдлүүлэх талаар ярилцаж байгаа юм.

Манай улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нэгдсэн орсноор дээрх үүргийг хүлээсэн орнуудын нэг болсон юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлнэ гэдэг нь тэдний сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэм, соёлын амьдралд идэвхтэй оролцох, бие даан амьдрах эрхийг эдлүүлэх үүднээс тэдний амьдрах орчин, зам, талбай, гудамжнаас эхлээд дэд бүтцийг дээшлүүлэх явдал гэдгийг семинарт оролцогчид онцолж байв. УИХ-аас 2016 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 3-р бүлэгт дээрх байдлыг буюу “...Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулна” гэж тусгасан юм.

2017 оны статистик мэдээллээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 103.6 мянган иргэн байгаа нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байгаа юм. Үүнээс 57.3 мянга нь эрэгтэйчүүд,46.3 мянга нь эмэгтэйчүүд эзэлдэг байна. Хөгжлийн бэрхшээлийн иргэдийн 42.8 хувь нь төрөлхийн, 57.1 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь хүн амын дунд олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол өндөр байгааг харуулж байгаа юм.

Үзсэн: 2410

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна