Монгол Лаос улсууд мал эмнэлгийн салбарт хамтран ажиллана
Монгол Лаос хоёр улсын Мал эмнэлгийн ерөнхий газрууд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.
Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас Лаосд нийлүүлэх гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүний мал эмнэлгийн хорио цээрийн асуудлаар тохиролцоонд хүрч, Лаос Улс руу мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхээр болсон байна. Монгол улсын мал эмнэлгийн байгууллагын төлөөлөгчид Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажиллах үеэрээ энэхүү хэлэлцээрийг хийсэн юм. Лаосд ажиллах үеэрээ Монголын төлөөлөгчид Монгол Улсаас БНАЛАУ-д хүмүүнлэгийн тусламжаар олгосон 1050 хонин сүрэг байршиж байгаа аж ахуйгаар зочилсон. Тухайн бүс нутагт өсгөн үржүүлэх ажлыг Лаос Улсын Батлан хамгаалах яам хариуцан, ХХААХҮЯ-наас томилсон малын эмч, мал зүйч мэргэжлийн заавар, зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 80 орчим төл мал хүлээн аваад байгаа юм байна.
Үзсэн: 1156
Tweet