Мягмар, 5-р сар 6, 2025 04:23:19
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 05-05-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ой


Densmaa 2019-03-07 12:03

Хоёр дайнд оролцож явсан ахмад дайчин, сэтгүүлч СГЗ Ж.Ядмаад МСНЭ-ийн дээд шагнал Ж.Цэвээний нэрэмжит шагнал хүртээв

     Хоёр дайнд оролцож явсан ахмад дайчин, сэтгүүлч СГЗ Ж.Ядмаад МСНЭ-ийн дээд шагнал Ж.Цэвээний нэрэмжит шагнал хүртээв. МУИС-ийн Номын санд болсон Үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ойн баярын хурлын үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр шагналыг гардуулсан юм. Тэрбээр "Улаан од" сонины эрхлэгчээр 26 жил ажилласан төдийгүй, 1939, 1945 оны дайны ялалтын халуун мэдээ мэдээллийг Монголынхоо ард түмэнд хүргэж байсан юм. Тэрээр шагнал авах үеэрээ, Үндэсний сэтгүүл зүйн баярын мэндийг нийт сэтгүүлч нарт дэвшүүлээд, залуу үеийн сэтгүүлчдэд дэврүүн амжилтыг хүслээ. Өдгөө тус сонин "Соёмбо" нэртэйгээр Зэвсэгт хүчнийг ард түмэнтэй холбох үүргээ нэр төртэй биелүүлж байна. Мөн үеэр, МСНЭ-ийн нэрэмжит "Алтан өргөмжлөл"- өөр СГЗ ахмад сэтгүүлч Г.Жамъян, ахмад сэтгүүлч Д.Хасбазар, ахмад сэтгүүлч Ш.Батмөнх нарыг шагнав. Мөн МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит МСНЭ-ийн "Мэдээний шилдэг сурвалжлагч" шагналыг “Гялгар уутгүй монгол” хөдөлгөөнийг санаачлагч, сэтгүүлч М.Бүжинлхам болон ТV5 телевизийн сурвалжлагч Г.Бадамлянхуа нарт гардууллаа. 1913 оны энэ өдөр "Шинэ толь" бичиг сониныг эрхлэн гаргаж байсан нь одоогийн сэтгүүл зүйн эх суурийг тавьсан гэж үздэг. Тус сонины эрхлэгчээр сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч Ж.Цэвээн ажиллаж байв. Түүний нэрэмжит шагналыг 2011 оноос эхлэн олгодог болсон бөгөөд нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэвт анх гардуулж байжээ.

Үзсэн: 1202

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: