Мягмар, 5-р сар 6, 2025 05:36:08
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 05-05-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Алтай Таван Богд


Densmaa 2019-03-01 11:03

Алтай Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн ёслолын товыг ирэх наймдугаар сарын гуравны өдөр зохион байгуулахаар тогтжээ

     Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт орших Алтай Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн ёслолын товыг ирэх наймдугаар сарын гуравны өдөр зохион байгуулахаар тогтжээ.

      Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол Улсын хамгийн өндөр уул бөгөөд хамгийн өндөр цэг болох Хүйтэн оргил нь далайн түвшингээс 4374 метр өндөрт оршдог. Потанин, Александр, Гранегийн нэрээр нэрлэгдсэн томоохон мөсөн голуудтай, Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Оргил зэрэг таван үндсэн оргилтой, Монгол орны дээвэр хэмээн алдаршсан уг хайрхныг үзэж сонирхохоор жил бүр гадаад, дотоодын олон жуулчин тус нутгийг зорин ирдэг. 

 

Үзсэн: 1364

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: