Австрали Улсын Элчин сайд Дэвид Воусэнийг хүлээн авч уулзав
Уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, мал аж ахуй, сайн засаглал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар ярилцаж, санал солилцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсын Элчин сайд Дэвид Воусэнийг хүлээн авч уулзав. Талууд уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, мал аж ахуй, сайн засаглал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Хоёр орны хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах нь чухал гэдгийг Элчин сайд Дэвид Воусэн тэмдэглээд цаашид улс хооронд төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий гэдэгт талууд санал нэгдэв.
Үзсэн: 1028
Tweet