Бээжин хотноо хоёр орны уулзалт болов
БНХАУ-д зохион байгуулагддаг олон улсын экспо, үзэсгэлэн, яармагт Монголын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах зэрэг асуудлаар санал солилцжээ
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын Ажлын хэсгийн дарга нарын уулзалт энэ сарын 26-ны өдөр Бээжин хотноо боллоо. Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлууд, тухайлбал, ЗГХК-ын XV хуралдаанаар хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалаар хэлэлцэх асуудлын талаар ярилцсан байна. Мөн энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төслүүдийг урагшлуулах, БНХАУ-д зохион байгуулагддаг олон улсын экспо, үзэсгэлэн, яармагт Монголын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах зэрэг асуудлаар санал солилцжээ.
Үзсэн: 929
Tweet