Авиа компани нэмэгдсэнээр нислэгийн үнэ хямдарна гэж харж байна
Asiana Airline компани ирэх гуравдугаар 31-ний өдрөөс эхлэн Инчеон-Улаанбаатарын чиглэлийн нислэгийг хийх боломжтой болж, бэлтгэл ажил хангагдаад байна
БНСУ-ын хоёр дахь том агаарын тээвэрлэгч Asiana Airline компани Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр боллоо. Инчеон-Улаанбаатар чиглэлд олон жил Korean Air компани онцгой эрх эдэлж байсан бөгөөд дахин авиа компани нэмэгдсэнээр нислэгийн үнэ хямдарна гэж харж байна. Мөн монголчууд олноор зорчдог БНСУ руу нислэгийн тоог нэмэх, үнийг хямдруулах тал дээр хоёр талын албаныхан уулзаж ярилцсан билээ. Asiana Airline компани ирэх гуравдугаар 31-ний өдрөөс эхлэн Инчеон-Улаанбаатарын чиглэлийн нислэгийг хийх боломжтой болж, бэлтгэл ажил хангагдаад байна. Мөн долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх боломжтой болсон нь Инчеон-Улаанбаатр, Улаанбаатар-Бусаны чиглэлд нэг нислэг үйлдэж, нислэгийн тоог нэмж чаджээ.
Үзсэн: 1125
Tweet