Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газраас монгол оюутнуудыг эрчим хүчний чиглэлээр сургана
Монгол Улс, Азербайжан Улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож байна
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эрчим хүчний сайд Парвиз Шахбазовын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийн Монгол Улс, Азербайжан Улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож байна. Айлчлалын үеээр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газраас монгол оюутнуудыг эрчим хүчний чиглэлээр сургах тэтгэлэг олгох болсонд талархал илэрхийлж, цаашид энэхүү тэтгэлгийг үргэлжлүүлэн тэтгэлэгт хамрагдах оюутнуудын тоог нэмэгдүүлэхийг хүслээ. Мөн Азербайжан Улсын хөрөнгө оруулалтын сан болон цахилгаан эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдлагатай уулзаж, хамтран ажиллах боломжийг судлахаар ярилцана.
Үзсэн: 960
Tweet