Мягмар, 5-р сар 6, 2025 05:55:26
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 05-05-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Монголоос олдсон эртний хүний гавлын ясыг судалжээ


Densmaa 2019-02-18 12:02

Оксфордын их сургуулийн судлаачид энэхүү гавлын ясыг 34950-33900 жилийн өмнөх үед хамаарна хэмээн үзэж байна.

   Монголын зүүн хойд нутгийн Салхитын хөндийгөөс олдсон хүний гавлын ясыг судалж үзэхэд энэхүү бүс нутгаас одоогийн байдлаар олдсон хамгийн эртний орчин үеийн хүн болох нь тогтоогдсон тухай Оксфордын их сургуулийн судалгаанд мэдээлэв. “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэснээр, гавлын ясын хамаарах үеийг радиокарбон ашиглан тогтоож, ДНК-г шинжилсний дүнд Монголоос олдсон цорын ганц “Плейстоцен хоминин”-ы үлдэгдэл болох нь тогтоогдсон ажээ. Энэ төрлийн хүн нь ойролцоогоор 34-35 мянган жилийн өмнө амьдарч байжээ. Уг гавлын яс бараг бүтэн байсан бөгөөд магнай болон хамрын яс нь хэвээр хадгалагдан үлдсэн байжээ. Оксфордын их сургуулийн судлаачид энэхүү гавлын ясыг 34950-33900 жилийн өмнөх үед хамаарна хэмээн үзэж буй нь судалгааны эхэнд таамаглаж байсан хугацаанаас найман мянган жилийн өмнө юм. 

Үзсэн: 1379

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: