Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хаяг, шошго нь холбогдох стандартад нийцэж байгаа эсэхийг шалгана
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР, ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА.
Монгол хэлний дархлааг сайжруулах, эх хэлээрээ үг үсгийн болоод утга найруулгын алдаагүй бичдэг болох бүх нийтийн оролцоог хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд хэвлэл, мэдээллийн байгууллагууд монгол хэл утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томьёог баримталж буй эсэх, гудамж талбайд байршуулсан сурталчилгааны самбар, аж ахуйн нэгж, байгууллагуудын хаягт хяналт тавих юм. Мөн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хаяг, шошго нь монгол хэлний тухай хууль, тогтоомж болон холбогдох стандартад нийцэж байгаа эсэхийг шалган, холбогдох байгууллагад санал хүргүүлэх аж.
Үзсэн: 1110
Tweet