Монгол охин анх удаа уран гулгалтын төрлөөр Дэлхийн оюутны универсиадад өрсөлдөнө
Монгол улсаас энэхүү наадамд спортын таван төрөлд нийт 13 тамирчин өрсөлдөнө.
Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас дэлхийн оюутны Универсиад наадамд анх удаагаа оролцоно. Тэрээр Япон улсад суралцаж, бэлтгэлээ хийдэг. Оюутны Унивeрсиад наадам ирэх гуравдугаар сарын 2-12 ны хооронд ОХУ-ын Красноярск хотод болно. Түүний багш дасгалжуулагчаар Япон улсын иргэн Козука Сачико ажилладаг ажээ. Монгол улсаас энэхүү наадамд уран гулгалтаас гадна цана, шорт-трейк, фристайл болон цанын орон зай баримжаалах гэсэн таван төрөлд нийт 13 тамирчин өрсөлдөхөөр болсон байна.
Үзсэн: 1376
Tweet