“Улаанбаатарын өвлийн наадам” ирэх амралтын өдрүүдэд болно
Энэ жилийн өвлийн наадмаар Монголын үндэсний тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, урлагийн тоглолт болон шүхрийн үзүүлэх тоглолт болно.
Нийслэлээс “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн өвлийн наадмаар Монголын үндэсний тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, урлагийн тоглолт болон шүхрийн үзүүлэх тоглолт, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, цана, сноуборд, рагбигийн тэмцээн, хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг оролцогчийг шалгаруулна.
Үзсэн: 1095
Tweet