Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Манай улсын мал арван саяар өсчээ


Densmaa 2019-02-11 12:02

Малчдын дийлэнх буюу 29 хувийг 35- 49 насныхан эзэлж байна.

   Монгол Улс өнгөрсөн жил 66 сая 400 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 244.700-аар өссөн дүн юм. Үндэсний статистикийн газраас жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд улс даяар мал тооллого явуулдаг. Жил бүрийн статистик тоон мэдээнээс харвал манай улсын мал өсөх графиктай байгаа аж. Тухайлбал, 2015 онд 55 сая 900 мянган толгой мал тоолсон бол 2016 онд 61 сая 500 мянга, 2017 онд 66 сая 200 мянган мал тоолжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн дөрвөн жилийн дотор манай улсын малын тоо толгой арван саяар өссөн байна.

   Архангай аймаг адуу, үхэр, хонь, Өмнөговь тэмээ, Баянхонгор ямааны тоогоороо бусад аймгаа тэргүүлж байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумынхан 572.6 мянган мал тоолуулж, хамгийн олон малтай сумаар тодорчээ. Дашрамд дурдахад, малчдын дийлэнх буюу 29 хувийг 35- 49 насныхан эзэлж байна.

Үзсэн: 932

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна