Вашингтон дахь Монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэжээ
АНУ-д Монголчууд анх 1948 онд ирж байсан ба одоогийн байдлаар 21 мянга гаруй Монгол иргэн АНУ-д ажиллаж, амьдарч байгаагаас 5 мянга гаруй нь Вашингтон хотод амьдардаг ажээ.
"The Voice of Mongolia" шоуны ялагч Ц.Энгүүн Япон улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Саппорогийн цасны баяр дээр ая дуугаа өргөнө. Уг цасны баяр нь дэлхийн томоохон өвлийн наадмын тоонд зүй ёсоор ордог бөгөөд жил бүр нийт 2.5 сая хүн үзэхээр хүрэлцэн ирдэг аж. Дуучин Ц.Энгүүн Японы хэвлэл мэдээллийн зарим байгууллага болох “Майничи”, “Асахи”, “Хоккайдо” зэрэг өдөр тутмын сонины редакци болон фм-д уригдан ярилцлага өгч, НТВ телевизийн бичлэгт оржээ. Энэ үеэр Ц.Энгүүн өөрийн гурван өдрийн тоглолтын талаарх мэдээллээ хүргэж Монгол улсаа сурталчиллаа. Түүний тоглолт маргааш Саппоро хотын Одори цэцэрлэгт хүрээлэнд цасаар баригдсан нүсэр тайзан дээр болно. Түүний тоглолтыг Саппород амьдардаг Монголчууд үзэж сонирхох боломжтой.
Үзсэн: 945
Tweet