Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хөдөлмөрийн ууган баатрын нэрэмжит шагналыг гурван малчинд олголоо


Densmaa 2019-01-28 12:01

Малчин П.Цэрэнлхүндэв манай орны үхрийн анхны үүлдэр “Сэлэнгэ” үхрийг малладаг бөгөөд нийт үхэр сүргийнх нь 80,0 гаруй хувь элит, нэгдүгээр ангид шилэгдэж, үзэсгэлэнгээс алт, мөнгөн медаль хүртжээ.

Булган аймгийнхан энэ жил Монгол Улсын хөдөө аж ахуйн хөдөлмөрийн ууган баатар З.Очирын нэрэмжит шагналыг гурван малчинд олголоо.

“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилд мал аж ахуйг эрчимжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд амжилт гаргасан Дашинчилэн сумын малчин О.Мөнхбат, Сэлэнгэ сумын малчин П.Цэрэнлхүндэв, Могод сумын малчин Д.Бат-Эрдэнэ нарыг З.Очир баатрын нэрэмжит шагналаар шагнав.

Алдарт хоньчин баатрын шагнал хүртсэн Дашинчилэн сумын малчин О.Мөнхбат “Бор булан” малчдын бүлэг байгуулан, гишүүддээ мал маллах уламжлалт арга ухааныг зааж сургахаас гадна малын арьс, ширээр тулам, ааруул, ээзгийний уут, тугалын хүзүүвч, зэл, хазаар, ногт, чөдөр зэргийг хийж малын уналга, эдэлгээнд ашиглаж, зах зээлд борлуулдаг туршлагатай юм. Сэлэнгэ сумын малчин П.Цэрэнлхүндэв манай орны үхрийн анхны үүлдэр “Сэлэнгэ” үхрийг малладаг бөгөөд нийт үхэр сүргийнх нь 80,0 гаруй хувь элит бол Могод сумын малчин Д.Бат-Эрдэнэ малгүй болон цөөн малтай найман өрхийг малжуулах гэрээ байгуулан 429 толгой мал өгсөн байна.

Үзсэн: 1106

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна