Монгол-Японы сургалтын бааз эмнэлэг ирэх сард ашиглалтад орно
Эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт менежментэд Япон улсын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагыг нэвтрүүлэх төслийг 2017 оны 2 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Муцуми Сатог хүлээн авч уулзаж, Монгол-Японы сургалтын бааз эмнэлгийн талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар, Монгол Улсад сургалтын бааз эмнэлэг байгуулах төслийг ЖАЙКА олон улсын байгууллага БСШУСЯ-тай хамтран анх удаа хэрэгжүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ ЖАЙКА уг эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт менежментэд Япон улсын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагыг нэвтрүүлэх төслийг 2017 оны 2 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байна. Сургалтын эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт технологиор хангагдсан, чанартай тусламж, үйлчилгээтэй Монгол Улсын тэргүүлэх эмнэлгүүдийн нэг болох зорилготой юм.
Үзсэн: 1108
Tweet