Хятад, Монгол, Орос цагаан тогорууг хамтран судалж, хамгаална
Хятадын тал хиймэл дагуулын тусламжтайгаар онцгой 10 цагаан тогорууны нүүдлийг хэдийнэ ажиглаж эхэлсэн байна.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг зургаан байгууллага цагаан тогорууг хамгаалах асуудлаар хамтран ажиллахаар боллоо. Цагаан тогоруу нь гурван улсын нутгаар улирлын чанартай нүүдэллэн амьдардаг онцлогтой бөгөөд үндсэн үүр нь ОХУ-д байдаг бол зун нь Монголд, өвөл өмнөд рүү нүүдэллэн БНХАУ-д өвөлждөг онцлогтой аж. Тиймээс гурван улсын судлаачид тус тусын нутаг дэвсгэрт байх үеийг нь судлаад мэдээллээ нэгтгэхээр тохиролцжээ.
Үзсэн: 1242
Tweet