Нийт 46 нэрийн бүтээгдэхүүнд агуулагдах давсны хэмжээг 29.4%-аар бууруулжээ
Монгол Улсын хэмжээнд цусны даралт ихсэх өвчин хүн амын дунд тохиолдож буй зүрх судасны өвчлөлийн 49.2 хувийг эзэлдэг.
Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аян улс орон даяар өрнөж байна. Энэ үеэр Давсны хэт өндөр хэрэглээ нь даралт ихсэх, цус харвах, чихрийн шижин зэрэг өвчний шалтгаан болж буйг онцлов. Тэрбээр, “Монгол Улсын хэмжээнд цусны даралт ихсэх өвчин хүн амын дунд тохиолдож буй зүрх судасны өвчлөлийн 49.2 хувийг эзэлдэг. Мөн хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчнүүд эзэлж байна. Энэ нь дэлхийн түвшинтэй харьцуулахад 7 пунктээр өндөр ажээ. ДЭМБ дээрх асуудалд ихээхэн анхаарал хандуулж 2030 он хүртэл давсны хэрэглээг 30 хувиар бууруулахаар тавьсан “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хүрээнд дээрх аяны хоёрдахь шатыг хэрэгжүүлж байна.
Үзсэн: 1143
Tweet