Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчлэх ТӨВ нээгдлээ
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 103 мянган иргэн байгаагийн 11 хувь буюу 11 мянга орчим нь 17 хүртэлх насны хүүхэд байна.
БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгыг Монголын талд хүлээлгэн өглөө. ХНХ-ийн сайд С.Чинзориг, “Хоёр улсын дипломат харилцааны түүхт 70 жилийн ойн бэлгэдэл болсон энэ төвийг Монгол, Хятад хоёр хөрш орны “Найрамдлын барилга” хэмээн нэрлээд, “Энэ нь хоёр орны төр, засгийн зүгээс Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг онцгойлон анхаарч, тэдний хөгжлийг дэмжиж байгаагийн нэг илрэл” хэмээн тэмдэглэв.
“Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 103 мянган иргэн байгаагийн 11 хувь буюу 11 мянга орчим нь 17 хүртэлх насны хүүхэд байна. Эдгээр хүүхдийг хөгжих, төлөвших, хүмүүжих нөхцөл бололцоогоор ханган, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулахад хамгийн орчин үеийн эмчилгээ болон нөхөн сэргээх үйлчилгээний тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан энэхүү цогцолбор төв том хувь нэмэр оруулна” гэдгийг ХНХ-ын сайд онцолсон юм. Тус цогцолбор нь тив, дэлхийн хэмжээний тэмцээн явуулах боломжтой, пара спортын 10 төрлөөр зэрэг хичээллэх, олон улсын стандартад нийцсэн юм.
Үзсэн: 995
Tweet