"Зэрлэг амьтан ажиглах аялал" болно
Байгаль хамгаалагч, амьтан судлаач, гэрэл зурагчид, сэтгүүлч, аялагчид энэ удаад Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан сумдын нутгаар 600 км замыг туулна.
Баянхонгор аймагт "Зэрлэг амьтан ажиглах аялал"-ыг зохион байгуулахаар болжээ. Тус аялал Хонгор нутгийн түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газар, ховор ан амьтан, ургамлыг мэдээллийн санд оруулах, бүтээл туурвилд ашиглах зорилготой юм. Мөн орон нутгаа сурталчлан таниулах, ан амьтан байгаль орчноо хамгаалах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ зэрлэг амьтдын өвөлжилтийн байдалд тандан судалгаа хийх аж. Байгаль хамгаалагч, амьтан судлаач, гэрэл зурагчид, сэтгүүлч, аялагчид энэ удаад Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан сумдын нутгаар 600 км замыг туулна. Тухайн бүс нутгаар нэн ховор амьтан болох аргаль, янгир, угалз, ирвэс, хар сүүлт, мөн чоно, үнэг, хярс, мануул, тарвага, туулай элбэг тохиолдоно. Түүнээс гадна таван салаа, царван, зээргэнэ, зэрлэг цахилдаг, алтан гагнуур, гоёо, соорол зэрэг ургамал уул тал, хөндийд элбэг байдаг байна.
Үзсэн: 1589
Tweet