МУИС-ийн 513 төгсөгч энгэрийн тэмдэг, дипломоо гардав
МУИС 76 жилийн хугацаанд 200 мянга гаруй оюутан төгсөөд байна.
МУИС-ийн 2018-2019 оны өвлийн улирлын төгсөлт болж, төгсөгчид энгэрийн тэмдэг, дипломоо гардлаа. Докторын 20, магистрын 244, бакалаврын зэрэгтэй 513 төгсөгч энгэрийн тэмдэг, дипломоо гардсанаас докторын дипломоо гардан авч буй төгсөгчдийн 12 нь МУИС-ийн багш нар байв. Ёслолыг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлэхдээ, “Өнөөдөр ХХI зууны хөгжлийн хурдны их ачааллыг даах чадвартай, дэлхийн аль ч улс орон бүс нутагт хөрвөж ажиллах боломжтой тийм мэргэжилтэн шаардлагатай цаг үе. Энэхүү эрин үеийн уриа дуудлагыг МУИС ойрын ба хэтийн төлөвлөгөөндөө тусгаж ажиллах болно” гээд нийт төгсөгчдөд амжилт хүсэв. Тус сургууль үүсэн байгуулагдсан цагаас хойшхи 76 жилийн хугацаанд 200 мянга гаруй оюутан төгсөөд байна.
Үзсэн: 1047
Tweet