АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТАЙЛАН 2018
Эдийн засгаараа Орхон, Өмнөговь аймаг, засаглалын үр ашгаар Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд тэргүүлжээ.
“Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2018”-г олонд танилцууллаа. Эдийн засгаараа Орхон, Өмнөговь аймаг, засаглалын үр ашгаар Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд тэргүүлжээ. “Сайн засаглал болон бизнесийн таатай орчин аймгуудад эдийн засгийн боломж, мөн ажлын байрыг бий болгодог учраас өрсөлдөх чадвар чухал байдаг” гэдгийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал, хатагтай Карин Райнпрехт онцолж байв. Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад, Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймаг өрсөлдөх чадвараараа сайн байгааг харууллаа.
Үзсэн: 1728
Tweet