"ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ АХМАДУУДЫН 3-Р ЧУУЛГАН" БОЛЛОО
Дорноговь аймгийн хэмжээнд нийт 5487 ахмад настан байгаагаас 1757 ахмад буюу 32% нь хөдөлмөр эрхэлж байна.
Дорноговь аймгийн “Хөдөлмөр эрхлэгч ахмадууд”-ын чуулга уулзалт боллоо. Хөдөлмөр эрхэлж байгаа ахмадуудад туслах “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний” төсөл хийгээд бусад төсөл хөтөлбөрт хамруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой чуулганд хот, хөдөөгийн 200 гаруй ахмад настан оролцож хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй бэрхшээл, үүнээс гарах гарцын талаар ярилцав. Аймгийн хэмжээнд нийт ахмадуудын 32 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхлэгч ахмадуудын дийлэнх нь малчид байгаа нь аймгийн эдийн засгийг хөгжүүлэх тэргүүлэх гурван чиглэлийн нэг хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм.
Үзсэн: 974
Tweet