Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Мана чулуун дээр "Монголын нэг өдөр"-ийг урнаар сийлжээ


Densmaa 2019-01-21 12:01

"Хааны гэр бүл" нэртэй дөрвөн зэргийн яст мэлхийнийх нь нэг нь л гэхэд 100 гаруй кг жинтэй.

  Үлэг гүрвэлийн төв музейд "Монгол чулуу-2019" үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд сийлбэрч, өндөр настан  Ц.Лувсандашийн мана чулуун дээр урласан "Монголын нэг өдөр" бүтээл олны анхаарлыг татаж байв. Мана чулууны доод суурийг хар модоор, атгасан гар шиг хэлбэртэй бүтээжээ. Энэ нь монголчуудыг эвтэй байхыг сануулсан утгатай байна. Уран сийлбэрч Л.Батмөнх чүнчигноров чулуугаар яст мэлхийнүүд урласан байв. Энэ бүтээлээ яст мэлхий бус "Хааны гэр бүл" гэсэн нь Монголын түүхтэй холбоотой. Дөрвөн зэргийн яст мэлхийнийх нь нэг нь л гэхэд 100 гаруй кг жинтэй. Ийм цул чүнчигноров чулуу олдох нь ховор. Энэ бүтээлдээ 7 жилийн хөдөлмөрөө зориулжээ. Хаш, мана чулуугаар урласан Тарбозаврус Батаар залуу сийлбэрч Ц.Энхийн-Есөнбаатарын бүтээл. Энэ нь 144 см урт, 56 см өндөр, 17 см өргөн, ясыг нь цагаан хаш, шүдийг нь солироор урласан байна. Энэ үзэсгэлэнд Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн санд бүртгэлтэй 40 орчим ордын дээжээс анх удаа тавьснаа онцлов. Монголын говьд бол өнгөт эрдэнийн чулуу илүү их байдаг. Манай геологичид 100 гаруй чулууны ордыг илрүүлсэн. Болор, анар, молор, биндэрьяа, мана, гартаамын орд олдсон нь манай орон баялагтай, байгалийн чулуугаар баян гэдгийг илтгэж байна.

Үзсэн: 1108

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна