Монгол сүмочид хамтран Монголдоо хүүхдийн эмнэлэг барих төсөл эхлүүлж байна
Мэргэжлийн сүмо бөхчүүд Япондоо маш их нэр хүндтэй байдаг бөгөөд монгол сүмочдын эхлүүлж буй уг ажлыг японы олон биенесмэн дэмжихээ илэрхийлжээ.
Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё Токио хотноо эхэлсэн билээ. Хацү башётай зэрэгцээд нэгэн сайхан мэдээ сонсогдож байгаа нь Монгол сүмочид хамтран Монголдоо хүүхдийн эмнэлэг барих төсөл эхлүүлж байгаа аж. Их аварга Хакүхо М.Даваажаргалын санаачлагаар эхлүүлж буй уг ажлын ерөнхий төсөв нь 4 сая гаруй доллар болж байна. Харин Монголын талаас газар олгох асуудал байгаа. Мэргэжлийн сүмо бөхчүүд Япондоо маш их нэр хүндтэй байдаг бөгөөд монгол сүмочдын эхлүүлж буй уг ажлыг японы олон биенесмэн дэмжихээ илэрхийлжээ.
Үзсэн: 1363
Tweet