ӨМНӨГОВЬ АЙМАГ НОМГОН СУМ: Г.ДАМЧИЙ ГУАЙ УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ БОЛЛОО
2008 оноос агропаркын төсөл хэрэгжүүлэн 10 дахь жилдээ сум орон нутгийн ногоочдод сургалт явуулах, ногоочдын хэрэгцээнд үрслэг бойжуулан, тэргүүн туршлагаа бусдад түгээж яваа хөдөлмөрч буурал юм.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын тариаланч Г.Дамчий "Улсын аварга тариаланч" боллоо. Г.Дамчий нь эхнэр, хүүхдийн хамтаар 2004 оноос газар тариалан эрхэлж, Цогтцэций болон Номгон сумын нутагт төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал 5 га-д, 2013 оноос 1250 ширхэг чацарганы бут болон жимс жимсгэнэ 1,8 га-д тус тус тариалж, нийт 6.8 га талбайд тариалан эрхэлж байна.
2008 оноос агропаркын төсөл хэрэгжүүлэн 10 дахь жилдээ сум орон нутгийн ногоочдод сургалт явуулах, ногоочдын хэрэгцээнд үрслэг бойжуулан, тэргүүн туршлагаа бусдад түгээж яваа хөдөлмөрч буурал юм. 2013-2015 онд элсний нүүдэл, шар шороон шуурганаас тариалангийн талбайн хөрсийг хамгаалахын тулд хайлаас, улиас, сухай, жигд гэх хамгаалалтын болон гоёлын нийт 3387 ширхэг мод тарьж ургуулсан аж. Говь нутагт газар тариалан эрхлэхэд маш их хөдөлмөр хүч зарцуулдаг. Энэхүү бэрхшээл бүрийг сөрөн ажиллаж буй түүнийг "Улсын аварга тариаланч" хэмээн өргөмжлөөд байна.
Үзсэн: 1443
Tweet