Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Аргентин улстай хамтран шүлхийн тархалтыг хянах төсөл хэрэгжүүлнэ


Densmaa 2019-01-15 11:01

Малын гоц халдварт өвчнийг бүрэн устгаж чадсан Аргентин улс.

   Монгол, Аргентины Гадаад хэргийн яамд хоорондын Зөвлөлдөх уулзалт Буэнос Айрес хотноо болов. Уулзалтыг манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Гадаад хэргийн дэд сайд Даниель Раймонди нар тэргүүлэв. Талууд Монгол, Аргентины найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, юуны өмнө хөдөө аж ахуй, боловсрол, соёл, спортын салбарт хамтран ажиллахаар тохиролцов. Тухайлбал, өвлийн улиралд малыг шим тэжээлээр тогтвортой хангах, шүлхийн тархалтыг хянах чиглэлээр хоёр төсөл эхлүүлэхээр болов. Аргентин нь сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг сайжруулах, малын эрүүл ахуйг хангах, дархлаажуулах, олон улсын стандартад нийцсэн үхрийн мах экспортлох зэрэг чиглэлээр арвин туршлагатай бөгөөд малын гоц халдварт өвчнийг бүрэн устгаж чадсан орон юм. Тус улс нь энэ чиглэлээр гадаадын орнуудад 200 орчим төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Манай тал энэ оны 7 дугаар сард Латин Америкийн зарим орноос сэтгүүлчид урьж, улс оронтойгоо танилцуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, аргентины талыг 2-3 сэтгүүлч илгээж оролцуулахыг хүсэв.

Үзсэн: 1221

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна