Гурван академич гадаадын шинжлэх ухааны салбарын шагналыг хүртжээ
Академич Д.Доржготов Монгол улсаас ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг анх удаа хүртлээ.
Өнгөрсөн онд манай улсын гурван академич гадаад орнуудын Шинжлэх ухааны салбарын томоохон шагналуудыг хүртээд байна. Академич Д.Доржготов Монгол улсаас ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг анх удаа хүртсэн бол академич Л.Болд Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагналын эзэн болжээ. Япон улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг академич Д.Төмөртогоод олгосон байна. Академич Р.Барсболдыг “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть цувралыг бүтээсэн эрдэмтдийн хамт төрийн шагнал хүртжээ.
Үзсэн: 1122
Tweet